Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“AMAZON ECHO” ухаалаг өсгөгчийг цагдаагийн албанд ашиглана

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ухаалаг өсгөгчийг төрөл бүрийн салбарт ашиглахаар хөгжүүлж байна. Энэ удаад Их Британийн цагдаагийн албан хаагчдын хэрэгцээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлжээ. Энэ нь интернет худалдааны томоохон компани болох Амазон компанийн үйлдвэрлэсэн “Эхо” нэртэй ухаалаг өсгөгч юм.
 
Ухаалаг өсгөгч хэрэглэгчийн хүссэн мэдээ мэдээллийг утасгүй интернетийн тусламжтайгаар төрөл бүрийн эх сурвалжаас олж авах боломжтой. Дэлхий дахинд өрнөж байгаа шинэ мэдээлэл, нийтлэл үйл ажиллагааны цагийн хуваарь гээд бусад мэдээллийг цаг хугацааны хамгийн түргэн шуурхай түгээж чаддаг хэрэгсэл бол дуун команд хүлээж авах боломжтой ухаалаг өсгөгч юм.Энэ удаад хотын нийгмийн хэв журмыг сахиулах ажиллагаанд ашиглахаар болсон байна. Тодруулбал, хотын дүүрэг гудамжинд гарсан гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаа нар ухаалаг өсгөгчөөс авна гэсэн үг. Энэ талаар Их Британийн Ланкаширийн цагдаагийн газрын удирдлагаас мэдээлсэн байна.Алга болсон хүн, онц ноцтой хүнд гэмт хэрэг, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бусад төрлийн хууль, дүрэм зөрчсөн зүйлсийг маш түргэн хугацаанд олж мэдэх нь хамгийн чухал. Харин энэ технологи бол энэ асуудлыг шийдэж чадах нэг шинэлэг гарц болж байгаа юм. Өнөө цагт цагдаагийн мэдээлэл хүлээж авах төвд маш их хэмжээний дуудлага ирдэг. Тэр бүр цаг алдалгүй иргэдийн санал гомдлыг хүлээж авах нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд маш их чирэгдэл авчирдаг. Харин энэ шинэ технологи эдгээр асуудлыг шийдэж өгнө гэж харж байгаа юм байна. Бүр багагүй амжилтын төвшинд хүрнэ гэж онцолж байна. Одоо явуулж байгаа туршилтын ажил амжилттай хэрэгжвэл салбарт нэвтрүүлэхэд шинэлэг үйлчилгээ болно. Мөн худал хуурмаг мэдээлэл ирэхээс сэргийлж хамгаалалтын системийг зохиохоор ажиллаж байгаа. Учир нь орчин цагт цахим гэмт хэрэгтнүүд энэ технологийг ашиглан нийгмийн хэв журмыг алдагдуулах нөхцөл байдал үүсгэх өндөр эрсдэлтэй байна.
Г.Цэнд-Аюуш
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)