Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Дэд сайд нараас эхнийх нь огцрох болзлоо хангалаа

Уул уурхайн яамны удирдлагууд сар бүр салбарын мэдээллээ танилцуулдаг. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъабазар оролцож байна.
 
Уул уухайн сайд Д.Сумъяабазар: Манай яамны дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ энэ нь  манай яамны, сайдын байр суурь биш. Мөн Засгийн газрын байр суурь биш гэдгийг онцолъё.
 
Хаалттай, хязгаарлагдмал сонгон шалгаруулалтын талаар би 44 наслахдаа сонсож байгаагүй. Сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод болох ёстой.
 
Оюутолгойд ажлын хэсэг 2 сарын турш их сайн ажилласан. Гэхдээ тус компаниас авсан, Засгийн газрын хүүний зардлыг бууруулах, өгөөжийг эргэн харах шаардлага бий.
 
Ерөнхийлөгч өчигдөр нэг телевизээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих талаар ярьж байна лээ. ТУЗ бол ТУЗ шигээ ажиллах ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна.
 
Засгийн газар Рио Тинтод 6.5+лайбор=8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
 
Эхний ээлжинд энэ асуудлуудад анхаарна. Дубайн гэрээг өөр улсад байгуулсан нь шүүмжлэл дагуулдаг. Миний хувийн бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээ, мэдээллийг очиж, тэр айлд худалддаг, эрх баригчид Оюутолгойтой холбоотой ямар нэг асуудал шийдэх гэхээр урьдчилан нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь чиглүүлэх зорилгоор элдэв мэдээлэл тараах явдал их элбэг байна. Өнөөдрийн хоолноос илүүтэй ирээдүйн ашгаа бодолцох нь зөв.
 
Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эгүүлэн татах талаар би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй гэлээ.     
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [112.72.11.108] 2018/01/11
Goy Zagdjav luivarching buulga