Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Өвлийн олимпийн үеэр 85 робот хүмүүст туслана

2018/01/11
НИЙСЛЭЛ.mn
2018 оны өвлийн олимп ирэх хоёрдугаар сард эхэлнэ. Уг олимпийн үеэр зохион байгуулагчид 85 роботыг хүмүүст туслуулахаар ашиглах аж.Нийт 11 төрлийн роботууд байх бөгөөд жуулчдад туслах, эд бараа хүргэх, зураг зурах бүр олимпийн бамбар дамжуулах ажлыг хүртэл хийх юм.
 
Туслах роботуудын хувьд цагийн хуваарь, тээврийн үйлчилгээ, үзэж сонирхох газруудыг мэдэхээс гадна Англи, Солонгос, Япон, Хятад хэлээр мэдээлэл өгөх аж.
 
БНСУ-ын Өвлийн олимпоос гадна ирэх 2020 онд болох Токиогийн олимпийн үеэр зохион байгуулагчид гурван хэмжээст мэдрэгч систем, хиймэл оюун ухааныг ашиглан тамирчдын оноог дүгнэнэ гэж мэдэгдсэн юм.
 
Үүгээр зогсохгүй Япончууд бүхэл бүтэн Роботын тосгон байгуулахаар төлөвлөж байна.
 
Эх сурвалж: BusinessInsider
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)