Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Шатахуун хязгаарлалгүй, үнээ тогтвортой байлгахыг анхаарууллаа

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефть импортлогч аж ахуй нэгж, байгууллагуудад хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 15-р тогтоолоор байгуулагдсан “Нефтийн бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байдлыг хангах үүрэг бүхий хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн VII хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд нефть импортлогч аж ахуй нэгж, байгууллагуудад хандан шатахууныг хязгаарлахгүй байх, үнийг тогтвортой байлгахыг анхааруулсан байна.
 
Мөн “Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д "Засгийн газраас нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангах, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зарим төрлийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно" гэжээ.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)