Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Агаарын бохирдол Баянхошуу орчимд 1000 давсан бохирдолтой байна

Өнөөдөр өглөө 09:00 цагийн үед Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй 11 харуулын цэгээс ирсэн мэдээллээс харахад хоёр газарт агаарын чанарын индекс/АЧИ/ 1000 давсан байна. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр энэ тоо 50 байхад цэвэр агаар гэж үздэг бол Баянхошуу орчимд 29 дахин, 100 айл орчимд 25 дахин бохирдолтой гарчээ.
 
Харин МҮОНРТ, Толгойт, Баруун 4 Зам зэрэг гурван байршилд 402-501 гэж заасан байна.
Бээжинд АЧИ 500-аас дээш гарсан тохиолдолд түгшүүр зарладаг бөгөөд хотын хөл хөдөлгөөнийг зогсоож хүн бүрийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулдаг. 
 
Энэ үед удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө илрэх бөгөөд гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил хийхийг хориглодог. Мөн архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмчийн хяналтад байх хэрэгтэй юм. 
 
Иймд дээрх үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх учир шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)