Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд доорхи материалиудыг бүрдүүлнэ

Өнөөдрийн байдлаар 1512 иргэн түрээсийн орон сууцанд амьдарч байна. Энэ онд бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн 1000 айлын орон сууц Улаанбаатар хотод шинээр шилжих юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр 20 мянган айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд хамруулна гэсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.  ТОСК-оос энэ тооны хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа юм. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй маш олон иргэд байгаа юм. Байрны 30 хувийн урьдчилгаа болон банкны  хүнд хэцүү шалгуурыг төдийлөн хангах боломжгүй ч байранд амьдрах хүсэлтэй маш олон иргэд нийслэлд бий. Мөн аймаг болгонд 1000 орон сууц хөтөлбөр хэгэжиж байгаа. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд доорхи матералиудыг бүрдүүлнэ. 
 
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавих ерөнхий шалгуур
 
Эрхзүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн байх,
 
Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
 
Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх
 
Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх
 
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал
 
Иргэний цахим үнэмлэхний хуулбар
 
Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
 
Өргөдөл хүссэн маягт
 
Сарын орлого тодорхойлох бичиг баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар
 
Өөрийн эзэмшлийн орон сууцгүй болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын лавлагаа
 
Түрээсийн орон сууцны үнэ
 
Түрээслэгч иргэний төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцад амьдрах хугацаа тав хүртэлх жил байх юм байна. Иргэд түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдахдаа болзошгүй эрсдэлийг тооцож гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг гэрээлэгч талд төлөх ёстой юм байна. 
Ойролцоогоор 420-840 мянган төгрөгийг төлнө.Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан нийслэлд 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар Засгийн газраас тогтсон.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (15)
Зочин [66.181.184.174] 2018/01/23
ergedel egeed 3 jil bolj bnaa xaana ochij lablax be
Зочин [182.160.3.81] 2018/01/17
Burtgel hezee ym be holboo barih dugaaraa uguuchee
Зочин [27.123.214.103] 2018/01/17
Зочин [27.123.214.103] 2018/01/17
Зочин [66.181.160.79] 2018/01/14
Burtgel ne ehelsen yum boluu utasaa ogoch
Зочин [66.181.160.6] 2018/01/14
ЭНЭ ОНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛСЭН ЮМ УУ
Зочин [66.181.160.115] 2018/01/14
Delgerengui medeelel avmaar bn. Burduulsen bichig barimtaa xaana ochij ogoh vee? Yamar xayg utasaar xolboo barih vee?
Зочин [150.129.141.158] 2018/01/12
haana ohiin burduulsen bichig barimta
Зочин [202.179.24.245] 2018/01/12
delgerengui medeelel aviy utasaa ogooch
Зочин [182.160.33.234] 2018/01/12
Сайн байна уу? Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсийн. Яаж холбогдох вэ?
Зочин [202.9.40.74] 2018/01/12
Зочин [27.123.212.139] 2018/01/12
Yag vnen yum bolu
Зочин [66.181.169.74] 2018/01/12
Sain bnu burduulsen materialaa haana ughuu
Зочин [203.91.115.43] 2018/01/13
Haana ochuj uulzah we
Зочин [27.123.212.132] 2018/01/12
Hi bvrdvvlsen bichig barimtaa hna ogoh we ilvv delgerengvi medeelel awah gsn ym hnaas awhuu