Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Өнөөдөр зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны самбаруудыг буулгана

“Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг маргааш эхлүүлнэ.
 
Уг ажил энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна дараах нийтлэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байна.
 
Байгууламжийг зөвшөөрөлгүй байрлуулах;
 
Гэрээ байгуулагдсан ч хураамж төлөхгүй байх;
 
Хориглосон бүсэд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах;
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах;
 
Дэд бүтэц шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах;
 
Барилгын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулах;
 
Тохижилт ногоон байгууламж сүйтгэх гэх мэт.
 
Албадан буулгах гудамжуудад Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Намянжүгийн гудамж/,
Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж тус тус оржээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)