Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Өмнөд Солоност "Биткойн"-ыг хориглохоор төлөвлөж байна

Цахим валютууд, болон “биткойн” арилжихыг хориглох тухай хууль гаргахаар Өмнөд Солонгос төлөвлөж байгаа тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.
 
Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд Пак Сан Кы саяхан мэдэгдэл хийхдээ “Цахим валютууд нь манай улсын засгийн газрын хувьд “хамгийн түгшээсэн асуудлуудын нэг” болоод байна. Бид цахим валютын арилжааг хориглох тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна” гэжээ.
 
“Татвараас зайлсхийсэн” хэргээр Сөүл хотод орших валют арилжааны хэд хэдэн төвд тус улсын холбогдох албаны хүмүүс энэ долоо хоногт шалгалт хийсэн гэнэ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр л гэхэд “биткойн” болон бусад цахим валютын ханш 10 хувиар унаад байгаа аж.
 
Өнгөрсөн онд “биткойн”-ы ханш 18 мянган ам.доллар хүртлээ өссөн нь бизнес эрхлэгчид төдийгүй жирийн иргэд хүртэл биткойн худалдан авахаар хошуурахад хүргэсэн юм. Гэхдээ одоо энэ цахим валютын ханш 13 мянга болж буураад байна.
 
“Биткойн” нь блокчейн зарчим дээр үндэслэсэн цахим валютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр “p2p” системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют юм. Анх 2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн “биткойн” хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлж байсан түүхтэй. 2010 онд 1 биткойн нь ердөө 1 ам.доллартой тэнцдэг байсан юм.
 
Ханшийн огцом хөөрөгдөл ба хэлбэлзэл, хакеруудын халдлага зэргээс үүдэн “биткойн бол дамлах хийрхэл, үнийн хөөсрөл, хөнгөн хийсвэр аргаар мөнгө олох гэсэн арга” гэж шинжээчид үзэж байна.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)