Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

"Amazon" компанийн үүсгэн байгуулагч дэлхийн хамгийн баян хүнээр дахин тодорлоо

Цахим худалдаа эрхлэн явуулдаг “Amazon” компанийн эзэн Жефф Безосын хөрөнгө 105,1 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн баян хүнээр тодорсныг америкийн “Си-Эн-Эн” телевизийн суваг мэдээллэв.
 
Тус компанийн хувьцааны үнэ 6,62 хувиар өссөнөөр Ж.Безосын хөрөнгө нэмэгдсэн байна. “Форбес” сэтгүүлд Ж.Безосын хөрөнгө 104,4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бол дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог байсан хүмүүсийн нэг, “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийн хөрөнгө 91,1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Б.Гейтсийн хөрөнгө 1999 онд 100 тэрбум ам.долларыг яльгүй давж байжээ. 1994 онд байгуулагдсан “Amazon” компани нь интернетээр дамжуулан бараа бүтээгдэхүүний худалдаа эрхлэн явуулдаг дэлхийн хамгийн том компани юм. Эхлээд ном болон пянз худалдаалдаг байсан тус компани нь аажимдаа дүрс бичлэг, видео тоглоом, ахуйн цахилгаан бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг болоод зогсохгүй интернетэд заавал холбогдохгүйгээр төлбөрөө төлж кино татаж авах боломжийг хэрэглэгчиддээ санал болгосон анхны компани болсон.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)