Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Ибупрофен эм үргүйдэл үүсгэх магадлалтай нь тогтоогджээ

Ибупрофен /Монголд Ибупрофен, хүүхдийн Нурофен нэрээр худалдаалагддаг/ өвчин намдаах халуун бууруулах үйлчилгээтэй эм эрчүүдэд үргүйдэл үүсгэх магадлалтай болохыг Данийн Копенгаген их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. 
 
Эрдэмтэд сайн дурын 18-35 насны эрэгтэйд Ибупрофен өдөрт 600 мг-аар /200 мг-аар өдөрт гурван ширхгээр/ зургаан долоо хоногийн турш өгсөн байна.
 
14 хоног өнгөрөхөд эрчүүдэд лютеин хэмээх дааврын ялгарал нэмэгдэж тестостероны ялгарлыг бууруулж байсан аж. Эр бэлгийн даавар болох тестостерон ялгарч эр бэлгийн эс үүсэх үйл явцыг идэвхжүүлж байдаг. Гэвч лютеин даавар их хэмжээгээр ялгарах нь тестостероны ялгарлыг бууруулж улмаар үргүйдэлд хүргэх магадлалтай аж. 
 
Эрдэмтэд судалгаанд оролцсон эрчүүд Ибупрофен эмийг бага тунгаар хэрэглэсэн тул сөрөг нөлөөлөл нь хүчтэй гарч ирээгүй гэдгийг онцлон дурьдсан байна.
 
Гэвч энэхүү өвчин намдаах эмийг урт хугацаанд, байнга их тунгаар хэрэглэж байдаг хүмүүсийг аль болох хэрэглэхгүй байх, зайлшгүй хэрэглэх тохиолдолд бага тунгаар хэрэглэхийг анхааруулж байна. 
 
Судалгааны үр дүнг Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд нийтэлжээ. 
 
Эх сурвалж: CNN
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)