Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр Неймар тодорлоо

 Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр Неймар тодорсон байна. 
 
Бразилын довтлогч Неймар 2017 оны 8-р сард Испанийн Барселон клубын эгнээнээс гарч Францын “Пари Сен-Жермен” клубт 222 сая еврогоор худалдагдсан. Энэ нь түүнийг хэр үнэ цэнэтэй тоглогч вэ гэдгийг харуулж өгч байгаа юм. Барселон клубт болон Бразилын шигшээ багт тоглож, чамлахааргүй амжилт үзүүлж чадсан түүний бүтэн нэрийг Неймар да Силва Сантос Жуниор гэж дууддаг. 1992 оны 2- р сарын 5-нд Бразилын Можи дас Крузис гэх газар мэндэлсэн өдгөө 26 настай 1,75 см-ийн өндөртэй довтлогч, жигүүрийн тоглогчын үүрэг гүйцэтгэгч тэрээр анх 1999-2009 оныг хүртэл Бразилын хөлбөмбөгийн залуучуудын Португез Сантеста болон Сантос клубт тоглож карьераа эхлүүлсэн юм. Үүний дараагаар 2013-207 оныг хүртэлх хугацаанд Испанийн Барселона клубт хүчин зүтгэж өнөөдрийн энэ өндөрлөгт хамгийн залуу төдийгүй хамгийн үнэтэй тоглогч гэдэг эрхм хүндтэй нэрийг зүүгээд байгаа юм. Тэрээр 2012 оны Лондонгийн олимпийн их наадмаар мөнгөн, 2016 оны Риогийн олимпоор алтан медаль хүртсэн тамирчин билээ. Түүнийг анх европын Реал Мадрид, Манчестер Юнайтед, Челси, Ювентус болон Барселона сонирхож байсан бүр дор хаяж 45 сая еврогийн үнэд хүрнэ гэж таамаглаж байсныг онцолж байгаа юм. Эцэст нь 2013 оны тавдугаар сарын 25-нд Барселона албан ёсны цахим хуудсандаа түүнийг 5 жилээр элсүүлсэнээ зарлаж байсан.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)