Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

АНУ-ын дэд Ерөнхийлөгч "Пёнчан 2018"-ын нээлийн ёслолд оролцоно

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс оролцоно гэж Цагаан ордон мэдэгдсэнийг “Америкийн дуу хоолой” агентлаг уламжлав. 
 
Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Хоёрдугаар сарын 9-нд болох Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн ёслолд Майк Пенс гэргийнхээ хамт оролцоно. Мөн тэрбээр Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүстэй Солонгосын хойгийн аюулгүй бөгөөд тогтвортой байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийнэ. Түүний энэ айлчлал нь Солонгосын хойгт АНУ-ын нөлөө их, Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд АНУ тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн тод илэрхийлэл болно” гэжээ. Өмнөд Солонгосын Пёнчан хот нь ирэх сарын 9-25-нд өвлийн олимпийн XXIII наадмыг зохион байгуулах юм.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)