Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах боломжгүй болжээ

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2018 оны эхний улиралд багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. Энэ хүрээнд Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn цахим хаягт бүртгэлтэй иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулах ажлыг Татварын ерөнхий газраас зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ebarimt.mn цахим хаягт 655 мянга 245 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22 мянган иргэний мэдээлэлд зөрчил гарчээ. Тодруулбал дээрх иргэд овог, нэр, дансны дугаараа буруу эсвэл алдаатай бүртгүүлсэн байна.
 
Бүртгэлийн мэдээллээ алдаатай эсвэл дутуу оруулсан 22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах боломжгүй болжээ. Тиймээс дээрх иргэд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө ebarimt.mn цахим хаягт хандаж хувийн мэдээллээ болон дансны дугаараа засаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас зөвлөж байна.
 
Учир нь 1 дүгээр сарын 22-нд Татварын ерөнхий газар НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах иргэдийн мэдээллийг Сангийн яаманд хүргүүлнэ. Харин Сангийн яам Монголбанкаар дамжуулан татварын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлэх аж. 
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
[66.181.160.112] 2018/01/17
Snuu yaj dahij batalgaajuulah we.
Зочин [103.229.122.90] 2018/01/17
ZOCHIN 2017 onih orson tegeheer zugeer gj oilgoj boloh uu
Зочин [43.228.129.250] 2018/01/17
2017 ondoo 20000g ,hojood asuudalgui orej irsen.bolohoor dahin shalgaj shineshleh shaardalgagui gej 1800-1288 helsen .zugeer orood ireh bga .
Зочин [103.26.195.155] 2018/01/17
Urid jiliin mongo orson bol zugeer oroh uu