Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Олон улсын тоймч Б.Дашзэвэгийн шүүх хурал үргэлжилж байна

Яг одоо Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Дашзэвэгийг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хэлэлцэж байна. Шүүх хуралд Б.Дашзэвэг  өөрөө оролцож байгаа бөгөөд хохирогчийн талаас мөн оролцож байгаа аж.
 
Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн 12.1.4-д заасны дагуу ял төлөвлөсөн. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 12-21 жилийн хорих ял оноох болно. Тодруулбал Эрүүгийн хуулийн 12.1.4-д Энэ гэмт хэргийг /хүчиндэх/ бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. гэж заасан байдаг.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)