Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Долоон настай хүү мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж осолджээ

Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт 17 км-т тус сумын харьяат малчин Б-гийн долоон настай хүү энэ сарын 14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолджээ.
 
Онцгой байдлын аврагчид тус өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг ’’Булган’’ гол дагуу зохион байгуулж байгаа ч одоог хүртэл хүүг олоогүй байна. Тиймээс өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлэхээр болжээ.
 
Түүнчлэн энэ сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн “Их хөндий” гэдэг газар тус сумын харьяат, сэтгэцийн эмгэгтэй 23 настай иргэн О Өлгий сумын төвөөс Бугат сумын төвд гэртээ харих гэж яваад сураггүй болжээ. Харин алга болсноос тав хоногийн  сумын төвөөс зүүн зүгт 12 км-ээс цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)