Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. Дээрх жагсаалтад Монгол Улс анх удаа багтжээ. Дотоод аюулгүй байдлын яамнаас H-2A визээр нэвтрэх боломжтой 82, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой 81 орныг танилцуулсан байна. Энэ журам нь 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
 
H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм. H-2A виз мэдүүлэхийн тулд АНУ дахь ажил олгогч нь I-129 маягт буюу Цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлэх ёстой. Харин H-2B виз мэдүүлэх тохиолдолд ажил олгогч нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан гэрчилгээ авах ёстой бөгөөд визний зөвшөөрөл тэрхүү баримтад үндэслэгдэх ажээ.
 
Монгол Улс өмнө нь АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны “risk of non-compliance” буюу бодлогын хувьд нийцэмжгүй орнуудын ангилалд багтдаг байсан юм. Сүүлийн үед АНУ-аас албадан гаргасан, визний зөрчилтэй иргэдээ хүлээн авах тал дээр Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гаргаж, АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллагаагаа сайжруулж байгаа учир дээрх жагсаалтаас гаргаж, H-2A, H-2B виз мэдүүлэх боломжтой орноор нэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (21)
ByambajavЗочин [27.123.214.115] 2018/02/21
Haana ochij yamar bicheg barimt bvrdvvleh be zuvulguu uguuch
Зочин [66.181.160.101] 2018/01/19
Haana ochij bvrtgvvleh yum be yamr bichg brmt bvrdvvlhn
Зочин [202.9.41.249] 2018/01/19
ажил олгогч өмнөөс нь маягт өргөдөл мэдүүлэх ёстой гэж байх юм. Энэ нь юу гэсэн үг юм бол оо
Зочин [66.181.160.26] 2018/01/19
sn bnu haan yaj burtguulj huselt gargax we
Зочин [66.181.161.78] 2018/01/18
Haana yaaj bvrtgvvleh ve
Зочин [139.5.219.52] 2018/01/18
Onlainaar burtgehuu
Зочин [66.181.179.17] 2018/01/18
Зочин [122.201.21.50] 2018/01/18
Зочин [103.10.21.100] 2018/01/18
....
Зочин [202.21.106.113] 2018/01/18
Haana ochij hvsel gah we
Зочин [112.72.11.112] 2018/01/18
Ywya yj bvrtgvvleh be
Зочин [66.181.161.124] 2018/01/18
Зочин [66.181.161.124] 2018/01/18
haan ochih veee
Зочин [66.181.160.96] 2018/01/18
Зочин [103.10.21.42] 2018/01/18
Ene hvmvvs ym asuugaad buad todorhoi hariuult ogchooch
Зочин [202.9.43.148] 2018/01/18
Sain bnu bi yamar material bvrdvvleh be ali esvel ochij uulzah gazar hayga utasni dugaar bn
Зочин [202.9.43.148] 2018/01/18
Зочин [202.179.24.165] 2018/01/18
Ywiiya. Yaj bvrtgvvleh we. Nas zaasan bga yu.
Зочин [27.123.212.140] 2018/01/18
Bi odoo wizee garguulhad yu yu awch ANU elchin ochih estoi yu
Зочин [27.123.212.133] 2018/01/22
Хаана очих ум бэ
Зочин [180.149.98.114] 2018/01/18
ergen yavij bolh yimu