Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Хятадын хойд хэсэгт цахилгаан автомашины үйлдвэр барина

Хятадын автомашин үйлдвэрлэгч Geely Holding Group компани цэвэр цахилгаан эрчим хүчээр ажилладаг автомашин үйлдвэрлэх цогц баазыг 5 тэрбум доллараар хойд нутгийн Жөзян хотод байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай  “Синьхуа” агентлаг мэдээллээ. 
 
 Бааз байгуулах тухай хэлэлцээрт Чансин тойргийн захиргаа болон Geely Holding Group-ийн удирдлага гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийн дагуу автомашины үйлдвэр болон сэлбэг үйлдвэрлэх аж үйлдвэрийн парк барих аж. 2017 онд Хятад улсад эрчим хүчний экологийн цэвэр эх үүсвэрээр ажилладаг 794 мянган ширхэг автомашин үйлдвэрлэснээс 777 мянгыг борлуулжээ. Энэ хоёр үзүүлэлтээр тус улс сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийд тэргүүлж байна. Хятад улсад цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт болон татаас олгоход чиглэсэн дэмжих хөтөлбөр хэрэгждэг бөгөөд үүний үр дүнд автомашины үнэ буурчээ. Тус улсын засгийн газраас 2020 он гэхэд эрчим хүчний экологийн цэвэр эх үүсвэрээр ажилладаг автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг 2 сая ширхэгт хүргэх зорилт тавьсан байна. Дашрамд дурдахад, Шанхай хотод 2017 оны эцсээр эрчим хүчний экологийн цэвэр эх үүсвэрээр ажилладаг 165 мянга орчим автомашин бүртгэгдсэн нь улсдаа тэргүүлэх үзүүлэлт юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)