Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2024.04.30/ хуралдаж, нам, эвслүүдийн 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтийг хэлэлцсэн байна. Ингэхдээ Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр энэ удаагийн ээлжит сонгуульд оролцуулахаас татгалзжээ.
Мөн хуралдаанаас дараах 25 нам, эвслийг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэсэн байна.