Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир: Эрх баригч МАН Хэнтий, Сонгинохайрханы нөхөн сонгуульд ард түмний 5%-ийн дэмжлэгтэй С.Эрдэнийн талыг оролцуулан Монголд сонгуулийн ардчилалыг устаж байна

Өнөөдөр АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир УИХ-ын 18,28-р тойрогт болох нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өчигдөр манай нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй үндсэн дүрмийнхээ дагуу ҮБХ-ны хурлаараа шийдвэр гаргаж, сонгуульд оролцох хүсэлтээ Аудитын ерөнхий газрын дүгнэлттэй мөрийн хөтөлбөрийн хамт СЕХ хороонд өгсөн. Гэтэл материал өгөх үед СЕХ-оос 1 байгууллагаас 2 материал авахгүй гэх тайлбар өгсөн. Өнөөдөр эрх баригч эрх баригч МАН Хэнтий, Сонгинохайрханы нөхөн сонгуульд ард түмний 5%-ийн дэмжлэгтэй С.Эрдэнийн талыг оролцуулах нь тодорхой. Монголд сонгуулийн ардчилал устаж бна. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар авсан санал нь 74000 буюу ард түмний 5 хувь дэмжлэг атал тэр нь Ардчилсан намдаа, ардчилалд санаа зовж байгаа иргэд арай ядан өгсөн санал. Чөлөөт сонгууль өөрөө өрсөлдөөн дээр бий болох ёстой гэтэл чөлөөт сонгууль, шударга өрсөлдөөн байхгүй байна. Монголын улс төрийн тавцан дээр Нэг талаас захиалдаг, нөгөө талаас нь захиалгыг биелүүлж өрсөлдсөн болж дүр эсгэдэг боллоо" гэсэн юм.

Мөн тэрээр эрх баригчдын ажлыг хатуухан шүүмжилж, өнөөдөр Монгол улсад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийн талаар мэдээлэл хийлээ: Замын-Үүд дээр ачаа гацаж, Тянь Жиний боомт дээр 150 мянган контейнер ачаа овоорсон учраас бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж эдийн засаг хямарлаа.

Эрх баригч хүчин, түүний бүрдүүлсэн УИХ, Засгийн газрын ноцтой том бодлогын алдаа, үр дүнгүй аргацаасан популизмаас болж Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, иргэдийн ядуурал нэмэгдэж, иргэдийн амьжиргаа ангалын ирмэг дээр ирлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар Тянь Жиний боомт дахь 150 мянган чингэлэг ачааг гацаасан алдаанаас болж монголын ачаа тээврийг тээвэрлэх компани олдохгүй, монголруу худалдаа хийж бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх гадаад улсуудын сонирхол байхгүй болжээ. 

Өнөөдөр Засгийн газар Замын-Үүд дэх ачаа тээврийг зохицуулсан гэж попорч байгаа боловч бодит байдал дээр бүх асуудал гацаанд оржээ. Чөлөөт эдийн засгийн хуулийг зөрчсөн социалист бодлого нэг удаагийн тээврийн зардлыг 10 саяас дээш гаргахыг хориглосон нь монголын ачааг тээвэрлэх хятад байтугай монгол машин ч олдохгүй болоод байна. Бүр сүүлдээ чөлөөт үнээ өөрсдөө тогтох ёстой хувийн тээврийн компани, тээврийнхэн 30, 40 саяар тохирсон тээврийн хөлсийг 10 саяар мэт худал мэдүүлж тохиролцож байна.

Гэтэл МАН-ын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ Замын-Үүд сумын засаг даргыг Хууль зүйн сайд, АТГ нар сүржигнэн баривчлахаас өөр юу ч хийж чадсангүй. Үр дүнд нь бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, макро эдийн засгийн ноцтой хүнд хямралд өртсөөр намар, өвөлтэй золгох гэж байна.

Зарим өргөн хэрэглээний бараа болон барилгын материалын 2021 оны 1 дүгээр сарын үнийг 2021 оны 08 дугаар сарын үнэтэй харьцуулахад:

Өргөн хэрэглээний бараа:

  1. АИ 92 Бензиний үнэ 1450 төгрөгөөс 2050 төгрөг болж өссөн.
  2. Цагаан будаа 1 кг нь 2000 төгрөгөөс 5000 төгрөг болж өссөн.
  3. Элсэн чихэр, гурил кг тутамд дор хаяж 200-300 төгрөгөөр нэмэгдсэн.
  4. Хонины мах, үхрийн мах кг тутамд 3000 орчим төгрөгөөр нэмэгдсэн.

Барилгын материалын үнэ:

  1. Барилгын хөөсөнцөр 1м3 нь 140.000 төгрөгөөс 460.000 төгрөг болж өссөн.  
  2. Панер нэг хавтан 30.000-40.000  төгрөгөөс 70.000 төгрөг болж өссөн. 
  3. Арматур 1 тонн нь 2 сая гаран төгрөгөөс 3 сая төгрөг болж өссөн.
  4. Цемент ууттай нь 189.000 төгрөгөөс 210.000 төгрөг болж өссөн байна.

 

Энэ бодлогын уршгаар орон сууцны 1м2-ны үнэ 1 сая төгрөгөөс дээш нэмэгдэж байна. Үүнийг дагаад МАН-ын авилгалын сүлжээгээ босгодог улсын төсвөөр баригдах барилгын тендэрээр ялсан бүх компаниуд дампуурах  болоод байна. Өшөө цаашаа тэр компаниудын банкны зээлийн хүү, олон арван аж ахуй нэгжүүдийн тавьсан өр чанаргүй зээл болон хувирч ирэх намар гэхэд монголын банкны тогтолцоо хямрах нь тодорхой болж байна. Өнөөдөр корона вирус монголын хоёр дахь асуудал болон хувирч, ядуурал, хямрал, иргэдийн худалдан авах чадвар нэг номерын эрсдэл болж шатаж байгаа ой мод шиг аюулын харанга дэлдэж байна. Энэ бүх МАН-ын Засгийн газрын алдаа нь ганцхан худалдаа, ачаа тээвэр, хил гааль боомтын асуудал биш, харин эрх баригчид улс орныхоо эдийн засгийн бодлогыг огтоос мэдрэхгүй, мэдэхгүй,  сэтгэл зовнихгүй, бодол чилэхгүй байгаа хүйтэн сэтгэлийн үр дүн юм. Үүний хамгийн тод жишээ нь сонгогдоод 2 сар болсон Ерөнхийлөгч нь нэг ч өдөр ажлаа хийхгүй, нэг ч удаа ил гарахгүй, Хөвсгөлөөр зугаалж, нүцгэн зургаа даруулж, уул тахиж, иргэдийнхээ амьдралыг эдийн засгийн судалгаан дээр биш, уул хангайд даатгаж яваа мунгинал, Ерөнхий сайд нь ачаа тээврээ мартан олимп үзэж, ядуу иргэдээ мартан хаанд бараалхаж, өөрийн бурууг хүлээхгүй өрөөл бусдыг заналхийлж байгаагаар нотлогдоно. Та нар ажлаа хэзээ хийж гийгүүлэх вэ?

У.Хүрэлсүх ерөнхий сайдаар хоёр дах удаагаа томилогдохдоо “Миний тэргүүлэх Засгийн газрын нэг номерын ажил бол эдийн засгаа эрчимжүүлэх” гэж хэлсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд ажлаа авахдаа У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Тэгвэл эдийн засаг эрчимжинэ гэж юуг хэлэх вэ? Энэ бол худалдаа чөлөөтэй, хурдтай, ачаа тээвэр саадгүй, хүнд сурталгүй, зөв менежментээр худалдаа явагдахыг хэлнэ. МАН-ын маш олон сайд, гишүүд сүүлийн хэдэн сарын турш худалдааны бодлогыг сайжруулах, эрчимжүүлэх талаар маш олон уран үгс урсгасан. Гэтэл бодит байдал дээр МАН-ын Засгийн газар Замын-Үүд сумын засаг даргыг баривчлан саатуулахаас өөр юу ч хийж чадсангүй.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [103.212.116.248] 2021/08/11
Ер эхлээд нам дотроо учраа олооч ээ. АН гээд 2 намаа нэг болгооч ээ. Тэгээд ч Сонгуулийн байгууллага бол төрийн байгууллага. Тэнд АН-аас ч зохих төлөөлөл байгаа. Мэдээж өрсөлдөгч нь сул байвал нөгөө тал нь баярлаж л таараа. Харин СЕХ-нд нөлөөлсөн гэж байгаа бол зохих хууль хяналтын байгууллагад нь хандаач ээ. Одоо иймэрхүү зүйлийг сонгогчид учрыг нь олоод ухаад мэдчихнэ. Харин эдийн засгийн холбогдолтой буруу зөрүү худал үнэн мэдээлэл чинь үнэ хөөрөгдөх нэг үндэс болно шүү
АН [202.9.47.29] 2021/08/11
Чамд ингэж ярих эрх байхгүй шүү . ЖАН намаа байгуулаад зайлаач гөлөг өө