Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Ж.Соронзон дахин давж заалдана

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг өчигдөр /2024.04.22/ Улсын дээд шүүхээр хэлэлцсэн. Дээд шүүхээс магадлалыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар “Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас Ж.Соронзонг чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч Ж.Соронзонгоос дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, үндэслэлээ “… захирлыг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд баримтлах баримт бичгүүдийг удирдлага болгоогүй, ажлаас чөлөөлөх саналыг гаргаагүй байхад тушаал гарсан, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд тэнцэхгүй болсон гэсэн нь огт үндэслэлгүй, мэргэжил ур чадвараа дээшлүүлж, сайжруулах талаар мэдэгдсэн зүйлгүй, маргаан бүхий тушаалын үндэслэлд дурдсан тайлан, дүгнэлт гэх баримт бичиг байхгүй, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй …” гэж тайлбарлан маргаж, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Түүний хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 6-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн талаар албаныхан мэдээлж байв.
Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан III сургуулийг удирдаж байсан бөгөөд 2010 онд тус сургуулийн сурагчид хоолондоо хордоход тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр шүүхэд хандаж, эргэн ажилдаа орсон байдаг.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)