Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Сэрэмжлүүлэг: 12 настай хүү угаартаж нас барсан бол ээж нь ухаангүй байна

Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн сард 10 хүн угаартаж нэг дор нас барсан харамсалтай хэрэг гарсан бол дахиад ийм төрлийн харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, тус дүүргийн....хороонд буюу Баруун салаанд  ээжтэйгээ амьдардаг 12 настай хүү угаарын хийнд хордож, улмаар амиа алдсан байна. Ээжийнх нь хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хэдий ч биеийн байдал нь дээрдэхгүй, ухаан нь орохгүй байдалтай байгаа ажээ.

Ийнхүү сүүлийн жилүүдэд угаарын хийгээр хордох эрүүл мэнд амь насаараа хохирох харамсалтай хэргүүд гарсаар байна. Үүнд хэн хариуцлага тооцох вэ. Хэн хариуцлага хүлээх вэ, хэдэн хүний амь нас, эрүүл мэндээр тоглох ёстой юм бол доо. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)