Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ц.Туваан: Эмэндээ эдгэдэг ханиад байна уу. Мөнгө багатай иргэд хямд, чанар муутай эмийг авч байна

Эмийн үнийн өсөлт, шалтгаан нөхцөлийг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор худалдан авах ажиллагааны гажуудал эмийн үнэд нөлөөлсөн байдлыг шинжээчийн дүгнэлтээр сонсож байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Эмэндээ эдгэдэг ханиад байна уу. Мөнгө багатай иргэд Эмийн санчаас асууж байгаад хямд, чанар муутай эмийг авч байна. "SOS Medica" гээд эмнэлэг бий. Тэдний эмийг уугаад 2-3 хоногийн дараа цоо эрүүл болсон гэж ярьдаг. Өмнөх Түр хороог яагаад Н.Учрал гишүүн ахласныг та бүхэн мэдэж байгаа. УИХ-ын гишүүн Н.Учрал Монголд эм уугаад эдгээгүй. Солонгост яг адилхан эм уугаад эдгэсэн" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)