Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"Элэг бүтэн Монгол" өдөрлөг Сонгинохайрхан дүүрэгт боллоо

Элэг бүтэн Монгол” өдөрлөг Сонгиохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Соёмбо кинотеартын талбайд боллоо.Нээлтэнд  УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Х.Нямбаатар, Н.Учрал, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Тус дүүргийн хэмжээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 74512  иргэн хамрагдах ажээ. Тухайн иргэд нь Сонгиохайрхан дүүргийн 1-32 дугаар хороодод оршин сууж буй 1952-1977 онд төрсөн, 40-65 насныхан юм. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн бөглүүлсэн байх шаардлагатай бөгөөд тухайн оршин суугаа харьяа хорооныхоо өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой юм байна.

Өдөрлөгийн үеэр явуулын эмнэлгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулсан юм. Тухайлбал, энэхүү өдөрлөгт  Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Байгалийн голомтот өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Хавдар судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Эрхэс” клиник болон Сонгионхайрхан дүүргийн  эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар нийт давхардсан тоогоор 4508 хүнд үзлэг оношилгоо хийж,  сургалт сурталчилгааны материал тараасан төдийгүй эрүүл мэндийн зөвлөгөө өгч, бие бялдрын сорил авч ажиллалаа.
 
Өдөрлөгийн үеэр ЭМЯ-наас “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийн үзлэг шинжилгээнд зориулан  Сонгионхайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд чухал хэрэгцээтэй өвчтөний ор 5 ширхэгийг гардууллаа. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)