Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа

БНСУ-ын Пусан хотын ИТХ-ын дарга Ан Сонг Мин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Пусан хотын ИТХ-ын дарга болон айлчлалын бүрэлдэхүүний бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах чиглэлээр ярилцав.  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Пусан хотыг монголчууд маш сайн мэдэх бөгөөд манай орны иргэд тус хотод олноороо сурч, ажиллаж, амьдардаг. Улмаар хоёр хотын хооронд шууд нислэгтэй байгаа нь иргэд хоорондын болон ААН-үүд, худалдаа, эдийн засаг, бизнесийн байгууллагын хамтын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болж байна” гэлээ. Улмаар иргэдээс сонгогдож ажилладаг төлөөллийн байгууллагын хувьд ИТХ нь хоёр хотын харилцааг бүх салбарт хөгжүүлэхэд гүүр болж ажиллах нь чухал гэдгийг онцлов.