Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

2018 оны 01 дүгээр сарын 01-нээс таны авч буй цалин хичнээн төгрөгөөр буурах вэ

Монголын ардын намын нэгдүгээр ээлжийн засгийн газар түүний кабинетийн гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн ОУВС-ийн төлөөлөгчидтэй хамтарсан мэдээллийн үеэрээ “Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох тооцоолол хийсэн.

 

Татварын шатлалын хэмжээнээс хамааран 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж 10, 15, 20, 25 хувь болгохыг ОУВС шаардсан тул бид тухайн шаардлагыг хүлээн авч ХХОАТ-ын тухай хуулинд холбогдох өөрчлөлтүүдээ оруулаад хуулиа шинэчлэн найруулж УИХ-аараа баталсан. Бүр тодруулбал,нэг сард авч буй цалин, хөдөлмөрийн хөлс нь  1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээрээ байна.

Харин:

  • 1,500,000 - 2,500,000 -   төгрөгийн цалингийн ХХОАТ 15%
  • 2,500,000 - 3,500,000 -төгрөгийн цалингийн ХХОАТ  20%
  • 3,500,000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25% болж өсөх төсөөлөл байна. 

Гэхдээ хэрвээ та 2,000,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр) бол шууд 15 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртэлх орлогодоо 10%, 1,500,000 дээш орлогодоо буюу 500,000 төгрөгтөө 15%-ийн татвар төлнө.  Харин та 2,800,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 - 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, үлдэх 300,000 төгрөгтөө 20%-ийн татвар төлнө гэсэн үг юм. Харин 3,600,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол шууд 25 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 - 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, 2,500,000 - 3,500,000 төгрөг хүртэлх буюу 1,000,000 төгрөгтөө 20%, үлдэх 100,000 төгрөгтөө 25%-ийн татвар төлнө.

Түүнчлэн бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээродоо үйлчилж буй нэг жилийн хөнгөлөлт 84,000 төгрөгийг 2018 онд 120,000 2019 онд 160,000 2020 онд 200,000 2021 онд 240,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр хуулинд мөн адил өөрчлөлтүүдийг оруулсан.Одоо үйлчилж буй хуулиар хүн бүрийн цалингаасавдаг ХХОАТ-аас84,000 төгрөгийг хасч тооцсон дүнгээсээ татвар ногуулдаг. Тэгвэл энэ 84,000 төгрөгнь сарийг 7,000 төгрөгийн хөнгөлөлт юм. Ирэх жилүүдийн ХХОАТ-ын хөнгөлөлтийг сараар бодвол 2018 онд 10,000 төгрөг 2019 онд 13,333 төгрөг 2020 онд 16,666 төгрөгийн 2021 онд 20,000 төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэхээр байна.

 

 

Жишээлбэл:

Ийнхүү шаталсан татварын тогтолцоонд шилжсэнээр бага орлоготой иргэд одоо төлж байгаа ХХОАТ болох 10 хувиас бага ачааллыг үүрэх боломжтой болж байна.  10 хувиас илүү татвар төлөх хэсэг нь нийгмийн ердөө 5.4 хувь байгааг холбогдох эх сурвалж хэлж байгаа юм. 

Тиймээс ч татвар төлөгч иргэдийн 85 орчим хувь нь ямар нэгэн байдлаар ХХОАТ-ын дарамт багасах боломж бүрдэх юм байна. 

НДШ. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 85 орчим хувийнх нь цалин тодорхой хэмжээгээр буурна

Хувь хүний орлогын татварын ачаалал буурснаар нийгмийн 85 хувийнх нь гарт очих цалин нэмэгдэнэ гэвэл үгүй юм. 

Хэдийгээр хувь хүний орлогын татварыг шатлалтай болгож бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж буй нь сайн хэрэг боловч нийтээр нь НДШ-ийг иргэний төлж байгаа 10 хувийг 11 болгох, байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10-11 хувийг мөн 11-12 болгож нийтдээ НДШ-ийг хоёр хувиар нь нэмэгдүүлэх шийдэл ийнхүү дийлэнх иргэдийн цалинг бууруулахад хүргэж байна. 

Б.Чойжилсүрэн сайд мэдээллийн үеэрээ “Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн тухайд 2018, 2019, 2020 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх зайлшгүй байдал үүсч байна. Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 онд бид нэг нэг хувиар нэмэгдүүлээд 11 хувь, 11 хувь болгох жишээтэй тооцоолол хийсэн” гэсэн юм. 

Үндэсний Статистикийн хорооны гаргасан мэдээллээр, нийт хөдөлмөр эрхлэгчдийн 15 хувь нь 300,000 төгрөг хүртэл цалин авч байна. Харин үлдсэн 85 хувь нь түүнээс дээш цалин авч байна. 

Тэгэхээр одоо Засгийн газрын боловсруулалтын шатандаа байгаа энэхүү төслөөр нийт хөдөлмөр эрхлэгчдийн 85 хувь нь 2018 оноос одоогийн гарт авч буй цалингаа бууруулж авах нь ээ. 

Б.Халиун

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [66.181.160.25] 2017/11/22
yaduuraad bna gesen bj tatwar nemeed uy bj bnaa tatwarin mongoor onoo tomchuud in tsalin hangamj ihsene bizdee yadahdaa grup halamjaa nemj bwal ch yahaw bas l neg orshil heleh bh daa
Зочин [103.212.116.86] 2017/11/21
Tsalingaa nem gej jagsahiin orond tatvar nemehee boli gej jagsmaar ym baina dio
Зочин [184.164.146.28] 2017/11/21
hereh alga MAN songoson minii buruu BI YU HIICHBEE