Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулсан аймаг, дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, бүлгийн дарга нарт зориулсан сургалт-зөвлөгөөн боллоо.
“Нутгийн удирдлага ба аймаг, дүүргийн ИТХ-ын эрх мэдэл чиг үүрэг” сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Ж.Батсуурь “Ялалтын стратеги, ялалтаа баталгаажуулах нь”, УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж “Нутгийн хишиг”, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Эрүүл мэнд ба боловсрол” зэрэг хөтөлбөрүүдийг танилцуулж илтгэл хэлэлцүүлсэн байна.
Зөвлөгөөний төгсгөлд аймаг, дүүргийн удирдлагууд засгийн газрын гишүүдтэй удирдлагын чиг үүргийн талаар санал солилцож хэлэлцүүлэг өрнүүллээ.