Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

М.Говьсайхан НОСК-ийг удирдана

Нийслэлийн орон сууцны компорацийн захирлаар М.Говьсайхан дахин томилогдсон байна. Түүнийг НОСК-ийн захирлаар эргүүлэн томилохоор ТУЗ-ийн хурлын шийдвэр гарч албажсан байна.

М.Говьсайханы хувьд 2021-2024 онд Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа нийслэлд анх удаа дотоод бонд гаргаж 2000 орчим иргэнийг орон сууцанд оруулах, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 12 мянган айлын орон сууцны төслийг эхлүүлсэн байна. Мөн  Улаанбаатар хотод түрээсийн орон сууцны олон талт хэлбэрийг амжилттай хэрэгжүүлж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгаж, дахин төлөвлөн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангасан зэоэг олон ажлууд хийж хэрэгжүүлж байсан юм. Цаашлаад ирэх дөрвөн жилд нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд гэр хорооллыг дахин төлөвлөж иргэдийг орон сууцаар хангах асуудалд түлхүү анхаарч ажиллах, төсөв хөрөнгийг нь шийдвэрлэхийг зорьж ажиллаж байгаа энэ үед М.Говьсайхан НОСК-ийн даргаар ажиллах нь нэгэнт тодорхой болоод байна.

 НОСК-ийн Үндсэн чиг үүрэг:

  • Нийслэлийн хэмжээнд орон сууцыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон сууцны талаар баримтлах бодлого, төлөвлөгөө боловсруулахад санал, төсөл боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх;
  • Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааг зохион байгуулах.
  • Иргэдийн орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, санхүүгийн хэрэгслийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах чиглэлээр банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, санхүүжилтийн эх үүсвэр татах ажлыг олон талт арга хэлбэрээр зохион байгуулах замаар хөрөнгийн тогтвортой сан бүрдүүлж, санхүүжилтийг шийдвэрлэх, баталгаа гаргах, хууль тогтоомжид нийцүүлэн компанийн бонд, түрээсийн болон зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах.
  • Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, түүний эзэмшил, ашиглалт /түрээслүүлэх, иргэдэд эзэмшүүлэх, түрээсийн орлого төвлөрүүлэх/, түрээсийн менежментийг хариуцан хэрэгжүүлэх;
  • Нийслэлд орон сууцны барилга барих, шинэ суурьшлын бүс байгуулах зорилгоор олгосон газрыг өөрийн нэр дээр эзэмших, ашиглах, түүнд үндэслэн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Нийслэлийн харьяа төрийн байгууллагуудын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрийг зохион байгуулах, санхүүжүүлэх;
  • Газар, дэд бүтэц, орон сууцны зах зээл, өрхийн орлого, орон сууцны талаарх иж бүрэн судалгааг тогтмол явуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх;
  • Иргэд, олон нийтэд компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, орон сууцны талаарх нэгдсэн мэдээллийг хүргэх, сурталчлах, иргэдийг чадавхжуулах, сургах ажлыг зохион байгуулах;
  • Олон нийтийн байгууллагуудыг хөгжүүлэх, дэмжих, бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Оршин суугчдын санаачилсан газар дахин зохион байгуулах, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг дэмжих;
  • Нийслэлээс орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмыг бий болгох талаар санал боловсруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл, хөнгөлөлт, татаас, тусламж, урамшуулал олгох нөхцөлийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах;
  • Орон сууцны төлөвлөлт, барилгажилтад байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологи, материалыг нэвтрүүлэх, барилгын салбарын дэвшилтэт    технологийн мэдээлэлд үндэслэн барилгын өртгийг хямдруулж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх бодлого баримтлан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, хувийн хэвшлийг дэмжин хамтран ажиллах;
  • Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлэх ипотекийн зээлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)