Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах асуудал хэлэлцэнэ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев  Москвад Чехийн Ерөнхийлөгч Милош Земантай уулзаж, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах асуудал хэлэлцэнэ гэж ТАСС агентлаг мэдээллэв. 
 
Чехийн төрийн тэргүүн албан ёсны айлчлалаар 11 дүгээр сарын 20-нд ОХУ-д ирсэн бөгөөд 11 дүгээр сарын 21-нд Сочид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийсэн юм. Чехийн төлөөлөгчдийн айлчлалын дүнд хоёр улс эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай 13 баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд гэрээ, хэлэлцээрүүдийн нийт өртөг 20 орчим тэрбум доллар болжээ. Оросын Засгийн газрын хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлснээр, “Оросын Засгийн газрын дарга болон Чехийн Ерөнхийлөгч нар Орос-Чехийн харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хамтран хэрэгжүүлэх төслүүд, соёл-хүмүүнлэгийн хэлхээ холбоогоо идэвхжүүлэх асуудал хэлэлцэх юм байна”.
Г.Цэнд-Аюуш
 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)