Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

БНСУ-д эмчилгээ хийлгэсэн иргэд Монголдоо хяналтанд орох боломжтой боллоо

БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн монгол иргэд эх орондоо хяналтад орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломжтой боллоо. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Солонгос  улсын  Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Квон Деок Чёлтой уулзах үеэр энэ талаар ярилцаж, шийдвэрлэсэн юм. Эмчилгээний дараах хяналтыг монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийлгэдэг болно. 

эдэг. Энэ нь тухайн иргэнд санхүүгийн дарамт болдгоос гадна цаг хугацаа алддаг байна. Тэгвэл тун удахгүй тус улсыг зорьж, эмчилгээ хийлгэcэн иргэд эмчилгээний дараах хяналтыг монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийлгэдэг болох юм. Ингэснээр тухайн иргэн хагалгааны дараа дахин явалгүй эх орондоо нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой болно. Сүүлийн хоёр жилд зайлшгүй шаардлагаар гадаад улсад буюу солонгос руу эмчилгээнд хамрагдсан 115 иргэн байгаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)