Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нарны гүүрэн дээр нийтдээ 20 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөө өглөө 7 цаг 45 минутанд Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрэн дээр нийтдээ 20 машин хоорондоо мөргөлдөж, шүргэлцсэн ноцтой осол гарчээ.
 
Тодруулбал, Нарны гүүр өгсөж байх явцад нэгдүгээр эгнээнд байсан  машин техникийн саатлын улмаас унтарснаар араас нь хөдөлгөөнд оролцож байсан машин ирж мөргөж, олон машин мөргөлдөх шалтгаан болжээ. Унтарсан машины араас нийтдээ долоон машин дараалан мөргөлдсөн аж. Харин дээрх ослын ард дахин таван машин шүргэлцэж, эсрэг урсгалд мөн гурван машин мөргөлджээ. Мөн нарны гүүрний ослын ард дахин таван машин шүргэлцэн багагүй осол гарсан байна.
 
Дээрх 20 машины осолдсны хэргийн газарт тус дүүргийн замын цагдаагийн албаны шуурхай алба хэмжилт хийж, 8 цаг 50 минутанд замын хөдөлгөөнийг чөлөөлсөн байна.
 
Олон тооны машин хамарсан ослыг зохицуулахын тулд Нарны гүүрний хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаагийн алба түр хугацаагаар хаасан талаар албаныхан мэдээллэв. Одоогийн байдлаар тус хэсгийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм байна.
 
Уг ослын талаар албаныхан мэдээллэхдээ: Нарны гүүрэн дээр дөрвөн талд дөрвөн ослын улмаас нийтдээ 20 машин мөргөлдөж, шүргэлцсэн осол гарсан. Өнөө өглөө эрт замын хөдөлгөөн сийрэг байхад ийнхүү олон машин хамарсан осол гарсан. Одоо ослын хэмжилтэнд үндэслээд замын хөдөлгөөний дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байна гэв.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [66.181.160.1] 2017/12/01
Orkuudiin mashin barina gdg bol negnee shahaj hashij zam tavij ugsun joloochiig haraaj zuheh
Зочин [66.181.161.33] 2017/11/30
Araich dee ta nar mashin muu boloxoor ter ajiltai xymyysiig bodsongyi yu amia bitgii xichee