Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

НҮБ 2018 оны үйл ажиллагааны гол 12 чиглэлээ танилцууллаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Ерөнхий ассамблейн гишүүдийн өмнө хэлсэн үгэндээ олон улсын хамтын нийгэмлэгийнхний 2018 онд хийх ажлын чиглэлийг танилцуулсан байна. 
 
Нийт 12 чиглэлээр НҮБ идэвх гарган ажиллахаар төлөвлөж байгааг тэрээр мэдэгдсэн юм. Энэ онд олон улсын хамтын нийгэмлэг Ойрх Дорнодын мөргөлдөөнийг зохицуулах, Европт царцмал байдалд орсон мөргөлдөөнийг эцэс болгох чиглэлээр ажиллахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон мэдэгдсэн байна. Европ дахь мөргөлдөөнийг зохицуулахын тулд национализмын аюултай давлагааг сөрж зогсон, зуучлагчдын санаачлагуудыг идэвхжүүлэх хэрэгтэй байгааг онцолсон юм. Тухайлбал, Зүүн Украины асуудлаарх Нормандын 4 вөл, 3 талт холбоо тогтоох бүлгийнхний үйл ажиллагааг дэмжиж идэвхжүүлэх хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлсэн юм. Мөн Уулын Карабахын асуудлаарх Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны Минскийн бүлэг, Гүрж, Приднестровийн асуудлыг зохицуулахад чиглэгдсэн механизмуудыг энд дурдаж байлаа. Түүнчлэн терроризм, уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцэл, хүний эрхийг хамгаалахад ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай байгааг сануулсан. Үүний зэрэгцээ Мьянмар, Бангладеш дахь дүрвэгсдийн асуудлыг шийдэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох чиглэлээр ажиллахыг мэдэгдсэн юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ногоон эдийн засагт шилжиж, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулахыг ч уриалж байлаа. Түүнчлэн энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлж, Африкийн Холбоотой түншлэх нь НҮБ-ын үйл ажиллагааны гол чиглэлүүдийн нэг болохыг тодорхойлсон юм. Ядуурлын эсрэг тэмцэх нь энэ онд НҮБ -ын үйл ажиллагааны бас нэг гол чиглэл гэдгийг тэмдэглэн хэлсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга улс орнуудад хандаж хөгжлийн санхүүжилтийн салбарт хүлээсэн үүргээ биелүүлж, татвараас зайлсхийх боломж ойлгохооргүй механизмыг боловсруулахыг уриаллаа.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)