Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Ням гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана

Энэ сарын 21-ний Ням гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирол 2017 оны 12-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх аж. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.
 
Ням гарагт явагдах тохирлын супер шагнал 150,000,000 төгрөг байна. НӨАТ-ын сугалааны тохирлын хэмжээ 2018 онд өөрчлөгдсөн билээ. Гэхдээ энэ өөрчлөлт 2017 оны 12 сарын 1-ээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм байна.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)