Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Emotion цахилгаан хөдөлгүүртэй автомашин 9 минутын дотор бүрэн цэнэглэгдэнэ

Байгалийн гаралтай шатахуунаар ажилладаг тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлт буурсаар байна. Энэ бол байгаль дахь газрын тосны нөөц багасаж байгаа, байгаль дэлхийн агаар мандалд хорт хий ялгаруулан гадагшлуулахаас татгалзаж байгаа дэлхий нийтийн сонголттой холбоотой. Үүнтэй холбогдуулан автомашин үйлдвэрлэгч компаниуд цахилгаан хөдөлгүүртэй эко тээврийн хэрэгслийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхээр санаа нэгдэн ажиллаж байна. 
 
“Фискер” компанийн бүтээсэн “Emotion” нэртэй цахилгаан хөдөлгүүрт автомашиныг онцолж байна. Энэ машин бүрэн цэнэгээ ердөө 9-хөн минутын дотор хуримтлуулах боломжтой юм. Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн борлуулалтын тоог нэмэгдүүлэх хэд хэдэн хүчин зүйлсийн нэг бол түргэн хугацаанд бүрэн цэнэгээ авах, мөн авсан цэнэгээрээ хол урт замыг туулах батарейг ашиглалтад нэвтрүүлэх явдал юм. харин үүнийг шийдэж чадсан нэг бүтээл бол энэ байлаа. Лас-Вегасын хамгийн томоохон техник, технологийн үзэсгэлэнд олон нийтэд танилцуулагдсан. Өмнө нь концепц загвараа 2016 онд танилцуулж байжээ. Тэсла компанитай өрсөлдөхүйц хэмжээний шилдэг суудлыг тэрэг бүтээх өрсөлдөөнд шинэ тээврийн хэрэгслийг төрүүлсэн Фискер компанийн тэргүүн Хенрик хэлэхдээ, автомашины цоо шинэ технологийн батарейг бий болгож машины кабинд суулгасан нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал, нээлт байлаа хэмээн онцолсон байна. Есхөн минутын дотор шаардлагатай бүх цэнэгээ авсан тохиолдолд 650 орчим км зам туулах бүрэн боломжтой гэж мэдэгдсэн байна. Энэ бол үнэхээр гайхалтай. Бараг зүйрлэж хэлэхэд ухаалаг гар утаснаас ч хурдан хугацаанд цэнэгээ авчаад, үүнийхээ дараа удаан хугацаанд авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоно гэдэг маргаангүй шинэ дэвшилтэт технологи болжээ. Худалдаанд 130 мянган ам.доллараар гарна.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)