Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймрийг цурманд оруулав

Дорнод аймгийн Баян-Уул сумын нэгдүгээр багийн нутаг Зүрхийн даваа гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт 50 км-т Хилийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставаас зүүн зүгт дөрвөн км-т хээрийн түймэр гарсан байна. Түймрийн дуудлага өчигдөр өдрийн 16:26 цагт иржээ.
 
Тиймээс  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар  ангийн 12 алба  хаагч, Хилийн цэргийн 11 алба хаагч, орон нутгийн дөрвөн хүн, нийт  27 хүн, гурван автомашинтай 18:10 цагт очиж ажиллан 19:40 цагт бүрэн унтраажээ. Түймрийн цурмыг бүрэн унтрааж, аюулгүй болгох ажлыг хилийн цэргийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставын хилчид хариуцаж байгаа аж. Энэ жил Дорнод аймгийн ихэнх сумдад цас бага орж хараар өвөлжиж байгаа бөгөөд хаврын хуурайшилт эрт эхэлж магадгүй байгааг албаны хүмүүс сануулж байна. Тиймээс малчид, иргэд, зорчин явагсдыг гал түймрийн аюулаас сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)