Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Салат, зуушаа баярын ширээн дээр хоёр цагаас илүү байлгаж болохгүй

Сар шинийн баярын үеэр хүн амын дунд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.
 
1. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаан авахдаа бүтээгдэхүүний дуусах хугацаа болон бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаарай. Жишээ нь лаазалсан бүтээгдэхүүний сав нь хонхойж, төвийсөн, доторх шингэн нь шүүрсэн, гоожсон байх нь уг бүтээгдэхүүн аюултай болсон байгааг илтгэх нэг үзүүлэлт юм.
 
2. Зууш, салат бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах, махны гамбанз модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх.
 
3. Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг нэг ширхэг бичил биетэн 20 минут тутамд хоёр болж хуваагддаг байна. Тэгвэл энэ нь дөрвөн цагт 4096 ширхэг, найман цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржинэ гэсэн үг. Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд хоёр цагаас илүү хугацаанд хадгалахаас зайлсхийж, заавал хөргөгчинд хадгалаарай.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)