Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Шатахуун импортлогчид шатахууны үнийг 20-30 төгрөгөөр нэмэгдүүлэх санал хүргүүлжээ

Монгол Улсын "Роснефть" компаниас худалдаж авдаг шатахууны үнэ хоёрдугаар сард дахин өсчээ. Хоёрдугаар сарын эхээр"Роснефть" компанийн төлөөлөл Монгол Улсад ирж ажилласан. Энэ үеэр АМГТГ болон импортлогч компаниудтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, тухайн жилийн үнэ ханшийн талаар ярилцсан юм. Энэ сарын 26-28-нд Москва хотод болох ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хуралдаанаар илүү тодорхой болно гэж УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазар хэлж байсан юм. Газрын тосны ханш өссөнтэй холбоотойгоор компаниуд эхний удаад бүтээгдэхүүний үнийг 20-30 төгрөгөөр нэмэхээ УУХҮЯ-нд мэдэгдээд байгаа аж. Албаны эх сурвалжийн хэлснээр гуравдугаар сард шатахууны үнэ эргээд буурах боломжтой гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [103.29.144.2] 2018/02/17
за тэр бууна ч гэх шиг тайтгаруулаад юугаа хийнэ дээ. Хэдхэн хүний аманд улсаараа уначихаад байж. Оросын өөрсдий нь колонкуудыг оруулаад ирвэл тэр л өлзий болно доо
Зочин [139.5.218.212] 2018/02/14
Hemchiheed une nemehee medegdlee gej yu gesen ug ve dahiad hemehgeed baigaa yum uu