Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Петр Порошенко: Авлига бол Украйны хамгийн том асуудал мөн

Украйн Улсын хувьд авлига өмнө нь ч, бас одоо ч хурц асуудал хэвээр байгаа учраас Киев хотод Авлигын эсрэг хараат бус шүүхийн байгууллага бий болгох шаардлагатай байна гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Австрийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. 
 
Авлига цаг ямагт төрийн шийдвэрлэвэл зохих томоохон асуудал байсан бөгөөд одоо ч хэвээр байна гэж Порошенко онцолжээ. Тиймээс Украйны Ерөнхийлөгч гадаадын зээлдэгч нарт авлигын эсрэг шүүх байгуулна гэх амлалтыг өгчээ. Түүнчлэн тэр барууны орнуудын тусгай албадтай улс төрч, төрийн албан хаагчдын хилээр гаргасан хууль бус хөрөнгийг буцаах чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөгөө сэтгүүлчдэд танилцуулсан байна.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)