Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Сооронбай Жээнбеков: Төрийн байгууллагууд авлигатай тэмцэх ёстой

Киргизстан Улсын Ерөнхийлөгч улс орныхоо үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй шүүх, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд дахь авлигын эсрэг өршөөлгүй тэмцэл явуулахыг уриалсан байна. 
 
Энэ сарын 8-ны өдөр болсон тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн уулзалт дээр шүүх, хууль сахиулах болон хяналтын байгууллагууд дахь авлигын эсрэг арга хэмжээ нэвтрүүлж байгаагаа Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков танилцуулжээ. Тэрээр “Ард түмний дуу хоолойг сонсч, гашуун боловч бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүх салбар дахь авлигын эсрэг үндэсний хэмжээнд тэмцэж, орон нутгийн ард иргэдэд дээд хэмжээний эрх мэдлийг олгох ёстой” гэжээ. Киргизстан улсын төрийн байгууллагууд дахь авлигаас гадна бас хар тамхи наймаалдаг зохион байгуулалттай бүлэглэлүүдтэй тэмцэх том асуудал энэ улсад тулгараад байгаа юм байна. "Транспарэнси интернэйшнл" байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар Киргизстан улс 136 дугаар байранд жагсаж, хөрш зэргэлдэх Тажикистан, Туркменистан, Узбекистан улсын хойно оржээ. Тус улсын Авлигын эсрэг алба нь өнгөрсөн онд авлига, хөрөнгө завшсантай холбоотой 24 хэрэг илрүүлэн, шалгажээ. Үүний нэгэнд улсын нэг өмчийг 8000 ам.доллараар зарж, борлуулсан хэрэг багтсан байна.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)