Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив

Монгол улсын мөсөнд авиралтын шигшээ баг ОХУ-ын Киров хотод 3 сарын 2-4 хооронд болох Дэлхийн цомын 5-р цуврал тэмцээнд оролцохоор ОХУ-ын зүг хүлгийн жолоо залжээ. Нийт 4 тамирчин ОХУ-ыг зорьж байгаа юм. Тодруулбал Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Д.Энхбаатар, Д.Отгонхүү нарын тамирчид эх орноо төлөөлж уг тэмцээнд өрсөлдөнө.
 
Эдгээр тамирчдаас спортын мастер Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар нь цагаан сарын өмнөхөн болсон дэлхийн цом, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч ирж, 60 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.
 
Дашрамд дурдахад спорт авиралтын төрлүүдээс мөсөнд авиралт нь Монголчууд амжилт гаргах хамгийн боломжтой төрөл аж. Харин уг төрлийг одоо болж буй Пёнчан 2018 өвлийн олимпийн наадамд үзүүлэх төрлөөр толилуулж, 2022 оны Бээжингийн олимпод үндсэн төрөл болгохоор зорин ажиллаж байгаа аж.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)