Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

2017, 2018 оны дэлхийн шилдэг 200 их дээд сургуулийн жагсаалт.

Массачусетсийн технологийн их сургууль, Стэнфордын их сургууль, Харвардын их сургуулиуд сүүлийн 2 жил дараалан 100, 98.7, 98.4, гэсэн оноогоор эхний 3 байрыг дараалан хадгалж байгаа бол өнгөрсөн жил 5-р байрт жагссан Калифорниа их сургууль нэг шат ахин 4-р байрт жагсжээ. Ийнхүү АНУ-ын 4 их сургууль тэргүүлж байгаа бол 5-8-р байруудад Англи-ийн их сургуулиуд багтаж байна. Харин Ази тивээс Сингапурын 2 их сургууль дэлхийн шилдэг их дээд сургуулийн эхний 20-р байранд багтсан байна.
 
Дэлхийн шилдэг 200 их дээд сургуулийн тоонд:
  • АНУ- 47 
  • Англи- 28
  • Швецари- 7 
  • Сингапур-2
  • Австрали- 9
  • Хятад-7
  • Хонконг- 4
  • Япон-9
  • Канад-7
  • Солонгос-7
  • Франц-5
  • Герман- 12
  • Нидерланд-10
  • Бельги-4
  • Дани-3
  • Аргентин-1
  • Тайвань-2
  • Швейд-4
  • Малайз-1
  • Шинэ Зеланд-1
  • Орос-1
  • Финланд-2
  • Чили-1
  • Бразил-1
  • Мексик-2
  • Норвеги-2
  • Израил-1
  • Австри-2
  • Испани-3
  • Ирланд-1
  • Итали-4
  • Энэтхэг-3
  • Саудын Араб-1
  • Хойд Африк-1 гэсэн улсууд тус тус багтсан байна.
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоохдоо маш олон судалгааны арга үзүүлэлтүүдийг харгалзан үздэг ба ерөнхийд нь тоймлон орууллаа. 
 
- Тухайн их сургуулийн төгсөгчдөөс Нобелийн шагнал эсвэл Математикийн салбарт нээлт хийсэн бүтээлд олгодог Fields Medal шагнал хүртсэн байдал 
 
- Тухайн сургуулийн эрдэмтэн, судлаачдаас Нобелийн шагнал эсвэл Математикийн салбарт нээлт хийсэн бүтээлд олгодог Fields Medal шагнал хүртсэн байдал
 
- 21 салбар судлагдахууны хүрээнд хамгийн их ишлэл болсон судалгааны ажил
 
- Nature and Science (N & S)- д хэвлэгдсэн өгүүлэл- 20%
 
- Шинжлэх ухааны бүтээлийн ишлэлийн индекс (Science Citation Index- SCI) Нийгмийн шинжлэх ухааны бүтээлийн эшлэлийн индекс (Social Science Citation Index- PUB)- багтсан өгүүлэл
 
- Тухайн их сургуулийн нэг хүнд ногдох үзүүлэлт 
 
- Үйлдвэрлэлд нэвтэрсэн судалгааны ажлаас орж ирэх орлого (багш, судлаач нэг бүрт ногдох)
 
- Тухайн их сургуульд ажиллаж байгаа олон улсын эрдэмтдийн тоог дотоодын эрдэмтэн, судлаачидтай харьцуулсан тоон үзүүлэлт
 
- Тухайн их сургуульд суралцаж байгаа гадаад оюутны тоог дотоодын оюутны тоотой харьцуулсан тоон үзүүлэлт
 
- Сургалт - сурах орчин
 
- Нэр хүндийн судалгаа (сургалтын талаар)

- Боловсролын доктор (Нэг багшид ногдох)

- Бакалаврын сургалтад элсэгчдийн тоо (нэг багшид ногдох )

- Нэг багшид ногдох орлого

- Бэлтгэн гаргаж буй бакалавр болон боловсролын докторын тоо

- Нэр хүндийн судалгаа (судалгааны ажлын талаар)

- Судалгааны ажлын орлого

- Багш, судлаач нэг бүрт ногдох өгүүллийн тоо

- Олон нийтийг хамарсан судалгааны ажлын орлого/нийт судалгааны орлого

- Ажил олгогчийн үнэлгээ 
 
- Гадаад харилцаа гэх мэт..
 
 
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)