Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

ГЕРМАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХӨНӨӨСӨН МОНГОЛ ЗАЛУУД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

Германд амьдардаг Д.Довчин гэх Монгол залуугийн тухай Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байна. Учир нь Д.Довчин 2016 онд хоёр Герман эмэгтэйг онц хэрцгийгээр буюу мөчилж хөнөөсөн юм. Түүний анхны хохирогч Марияа гэх 43 настай эмэгтэй байсан бол хоёр дахь хохирогч нь 40 настай Анжа гэх эмэгтэй байжээ. Тэрээр хохирогч эмэгтэйчүүдтэй ихэвчлэн клуб цэнгээний газар болзож, улмаар гэртээ дагуулан ирдэг байжээ. Д.Довчин нь 39 настай бөгөөд Герман улсад суралцахаар 18 жилийн өмнө ирсэн байна. Гэвч сургуулиа төгсөж чадалгүй хувиараа ажиллах болсон гэнэ. Тэрээр 2014 онд охинтой болсон ч удалгүй эхнэрээсээ салж мөрийтэй тоглоом, архинд толгойгоо мэдүүлэх болжээ. Д.Довчин уг хэргийн талаар “Би эмэгтэй хүнийг үзэн яддаг учраас ийм хэрэг хийсэн” хэмээн мэдүүлжээ. Түүний шүүх хурал өчигдөр болж бүх насаар нь хорих ялыг ноогдуулсан байна. Өчигдөр Германы ихэнхи мэдээллийн хэрэгслээр Монгол залуу Д.Довчингийн талаар мэдээлж байжээ. Монгол Улсын иргэн “Д” ХНБГУ-д хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр мөчилж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж бүх насаараа хорих ял сонсжээ. Түүний шүүх хурал энэ сарын 7-ны өдөр болсон аж. Иргэн “Д” нь 39 настай бөгөөд Герман улсад 18 жилийн өмнө ирсэн байна. Хэргийг сануулахад, 2016 оны дөрөвдүгээр сард 43 настай Мария гэх бүсгүй учир битүүлгээр ор сураггүй алга болсон аж. Нуурын эргээр аялж явсан явган аялагчид Марияагийн нурууг олсноор энэ хэрэг олны анхааралд өртөж эхэлсэн юм. Удалгүй арваннэгдүгээр сарын 29-ны өдөр 40 настай Анжа гэх бүсгүй хамгийн сүүлд хотын төвд байрлах шөнийн клубт харагдаад түүнээс хойш сураггүй алга болсон байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.229.122.233] 2018/03/16
alaaach