Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Си Жиньпин: Манай улсын хөгжил аль ч улсад аюул занал учруулахгүй

Манай улсын хөгжил аль ч улсад аюул занал учруулахгүй хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпин XIII удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганы хуралдаан өндөрлөх үеэр мэдэгджээ.

“Хятад улс хэзээ ч их гүрний дээрэнгүй үзэл гаргаж, тэлэх бодлого явуулахгүй. Зөвхөн бусдыг заналхийлэх дуртай хүмүүс л “хүн бүхний зүгээс аюул заналхийлж байна” гэж үздэг. Хэн ч хүн төрөлхтний хөгжил, дэлхий дахинд хувь нэмрээ оруулах манай ард түмний чин хүсэл эрмэлзэл болон бодитой үйлдлийг буруугаар тайлбарлах, тэр тусмаа гажуудуулах ёсгүй. Манай улс энх тайванч хөгжлийн замаар тууштай замнаж, харилцан ашигтай байхад чиглэсэн нээлттэй байдлын стратегийг хэрэгжүүлэх болно. Манай улс олон улсын харилцаанд шударга ёс, эрх тэгш байдлыг хангана” хэмээн Си Жиньпин ярьсан байна.
 
МОНЦАМЭ
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)