Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Экс ерөнхийлөгч И Мён Бак-д эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөжээ

 Өмнөд Солонгос улсын Прокурорын газраас тус улсын 18 дахь ерөнхийлөгч И Мён Бак-ийг шалгаж эхэлсэн билээ.

     Тэгвэл тус газраас экс ерөнхийлөгч И Мён Бак-д эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөж, түүнийг ирэх Пүрэв гариг буюу 22-ны өдөр ирж мэдүүлэг өгөхийг шаардсан байна.

     Гэвч ерөнхийлөгч И Мён Бак нь тухайн өдөр мэдүүлэг өгөхөөр очихгүй гэж мэдээлсэн ба түүний өмнөөс өмгөөлөгчид нь очихоор болжээ.

     Тэрээр энэ тухайд  "Би цагдаагийн газарт дуудсаны дагуу 2 удаа очиж, хангалттай гэж болохоор мэдүүлэг өгсөн. Одоо надад ярих юм байхгүй. Тиймээс дахин очих шалтгаан байхгүй" гэж хэлсэн байна.

     Өнөөгийн байдлаар түүнийг 11 тэрбум воны авилгал авч, бусдын нэрэн дээр нуун дарагдуулсан эд хөрөнгөнөөс 35 тэрбум вон завшсан хэмээн буруутгаж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)