Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

" Хангарди" спортын наадам боллоо

"Хангарди" спортын наадам боллоо

image

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Хангарди” спорт наадам  уржигдар болж өнгөрлөө.

Тус тэмцээнийг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан  хэлсэн үгэндээ ”Хангарди спорт наадам энэ жил Нийслэлийн хөгжил-Эрүүл иргэнээс уриатайгаар 5-р сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.  Энэхүү наадамд 10 багийн 330 гаруй тамирчид сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа самбаагаа уралдуулан нөхөрсгөөр өрсөлдөж байна. Ард иргэд, олны түмний төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж байгаа иргэдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны бүх ажилчдад амжилт хүсье” гэлээ.

Мөн  манлайлан оролцож байгаа Нийслэл, дүүргийн Хурлын Төлөөлөгч нартаа болон спорт наадмыг  амжилттай зохион байгуулж байгаа Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүргийн   ИТХ-ын хамт олонд талархал илэрхийллээ.

НИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)