Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний төслийг танилцууллаа

image


 

  Өнөөдөр НИТХ-ын  Байгаль орчин ногоон хөгжлийн хороо  хуралдлаа. Хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний төслийн танилцуулга хийж санал солилцох, зөвлөлдөх уулзалт хийж  байгаа юм.  Тус уулзалтанд БОАЖЯ, НЗДТГ, НЗАА, Орчины бохирдлыг бууруулах үнэдсний хороо, НМХГ, НБОГ, ННТГ, НГА, НЕТГ, НЭМГ болон дүүргүүдийн ЗДТГ, МУИС, ШУТИС, ХААИС, мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-у, "Экотайкүүн" ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

   НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Хот, суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан бөгөөд "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг 2017 онд засгийн газрын тогтоолоор баталсан юм. Тэгвэл энэ хөтөлбөр боловсруулах үндэслэлийг тодорхойлохдоо Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух аж ахуйн нэгж байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй автотээврийн хэрэгсэл 5-6 хувийг дулааны станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэрүүд ялгаруулж байна. Харин агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд үр дүн багатай байгаагаас хотын хүн ам ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл улам ихэсч, эхүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна" гэдгийг онцлон  тэмдэглэлээ.

Тэгвэл "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө"-г боловсруулахад оролцсон эрдэмтэд, судлаачдын баг мастер төлөвлөгөөг боловсруулахдаа хотын газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог тэдгээрийн агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гарган үзүүлэх зэрэг хэд хэдэн зарчимд тулгуурлан боловсруулсан гэдгийг онцлон дурьдлаа.

 Мөн агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг  нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг хэвшүүлэх, энэхүү мастер төлөвлөгөөг  2017-2019, 2020-2025 гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 5 цогц арга хэмжээг тусгаж 9,2 их наяд төгрөг шаардлагатай юм байна. Мастер төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын агаарын бохирдол 2018-2020 онд 30-35 хувь, 2025 он гэхэд 70-75 хувиар буурах боломжтой гэж эрдэмтэн, судлаачид тооцоолжээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд Зөвлөлдөх уулзалтаас гарсан санал хүсэлтийг төлөвлөгөөний төсөлд тусгаж, боловсруултад нэмэлт өөрчлөлт оруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

 НИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)