Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Нэг айлаас болж 640 хүүхдийн сургууль барих ажил гацжээ

Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль шинээр барихаар хөрөнгө нь улсын төсөвт тусгагдан газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна.

Сургууль баригдах хэсэгт нийт 14 нэгж талбар өртсөн бөгөөд 13 байршлыг иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна. Үлдсэн нэг байршлын иргэн газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаагаас үүдэн газар чөлөөлөлтийн ажил удаашраад байгаа аж.

Тухайн нэгж талбарт нийт 427 м2 газар, 2х3 хэмжээтэй хуучны шавар байшин байгаа бөгөөд нийт 39.3 сая төгрөгөөр үнэлэгдсэн боловч үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас ийнхүү газар чөлөөлөлтийн ажил зогсоход хүрчээ.

Энэ жил нийслэлд нийт 39 сургууль, цэцэрлэг, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байршилд нийт 349 нэгж талбар өртсөнөөс 285 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөх ажил 91 хувийн гүйцэтгэлтэй байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [182.160.37.232] 2018/09/03
Энэ бол Энхболд төлөвлөлт алдагдуулсаны гац