Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

" ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН" -Д ШИНЭЭР ТӨГӨЛ БАЙГУУЛАВ

2018/10/23
НИЙСЛЭЛ.mn

Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд байгаль орчны бохирдлыг бууруулахад залуусын оролцоог нэмэгдүүлж, тохижилт бүхий талбайн тоог олшируулах зорилгоор "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д төгөл байгууллаа. Эл "Сагсан бөмбөгийн ногоон төгөл"-д эхний ээлжинд 50 ширхэг нарс, улиас суулгав. Нийтдээ 3000 ам метр талбайг хамрах тус төгөлд ургуулах моддын нэр төрөл, тоог дараагийн жилүүдэд нэмэгдүүлэх юм. Мөн сүүдрэвч, тоглоомын талбай, сандал зэргийг байрлуулан тохижуулна. Үүний зэрэгцээ ногоон байгууламжийн усалгаа, арчилгаагааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх юм.

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил төгөлийг нээх үеэр "Спортод сонирхолтой, түүгээрээ нэгдсэн 100 гаруй оюутан, залуу, багш нар нийслэл хотынхоо төв цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, төгөл байгууллаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын ногоон байгууламж бүхий тохижилттой талбайг нэмж буй ч хүртээмжгүй хэвээр байна. Тиймээс нийслэлийн ИТХ-аас дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, "Цагдаа толгой" дахь олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар бэлтгэл хангаж байна. Цаашид нийслэлийн ИТХ-аас иргэдэд зориулсан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх ажлаа улам идэвхжүүлж, энэ мэт талбайг олшируулна" гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд спортоор хичээллэх залуусын тоо олширч буй. Гэвч спортод хэт хорхойсож, нийгмийн идэвхээ сулруулан, хичээлээ орхих дутагдал тэдэн дунд түгээмэл бий. Тиймээс спортод тулгуурлан оюутан, залуусын сурлагын түвшнийг ахиулж, чанаржуулан, соён гэгээрүүлэх арга хэмжээ олныг хэрэгжүүлэх талаар Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүн хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.179.200] 2018/10/26
USAN DOORH MUZEI BAIGUUL USAN DOORH YU CH BAISAN SANAACHLAAD