Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

113 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд жагслаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл өнөөдөр Сүхбаатарын талбайд жагслаа. Тэд тус сургуулийн даац хэтэрч, хүүхдүүд 3-4 ээлжээр хичээллэж байгааг эсэргүүцсэн юм.

Жагсаалд оролцсон эцэг, эхчүүд Монгол Улсын Ерөнхийлөгч, БСШУС-ын сайд, УИХ-ын дарга, НИТХ-ийн дарга нарт дэмжлэг хүсэх тухай шаардлага бичиг хүргүүлсэн. 133 дугаар сургууль 2017 оноос хойш “Монгол тэмүүлэл” сургуультай нэг байранд цуг хичээллэж байгаа юм.

Жагсаалын үеэр тэд “133-р сургуульд сурч буй хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурах эрхээ эдэлж чадахгүй байна. Хүүхдүүд гэлтгүй багш ажилчид ч ая тухтай нөхцөлд ажиллаж чадахгүй байна. Иймээс эцэг эхчүүд бид өнгөрсөн хавраас эхлэн “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэж, 133-р сургуулийг тус байранд нь бүтнээр эзэмшүүлэн үйл ажиллагаа явуулахыг хүсэж буй.

Үүний хүчинд БСШУС-ын сайд Баатарбилэг 2019 оны наймдугаар сарын 30-нд “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэх байрыг бэлтгэх хоёр ажлын хэсэг гаргасан. Гэвч уг тушаал гарснаас хойш 45 хоночихоод байхад ямар ч шийд гаралгүй, 133-р сургуулийн хүүхдүүд дөрвөн ээлжээр хичээллэж байна. Иймээс төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлж байгаа юм.  Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэж, 133-р сургуулийг хоёр ээлжид оруулахгүй бол хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.179.204] 2019/10/15
гарчигаа зөв өгөөчээ