Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ц.Туваан: Ямаанд өгдөг 180 тэрбумаа ядарсан иргэддээ тараая

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан ажил орлогогүй болсон иргэдэд яагаад шууд дэмжлэг үзүүлэхгүй байгаа талаар хөндлөө.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Сангийн сайдаас асууя. Хүүхдийн мөнгө өгөөд байгаа гэдэг. Өрхийн судалгаа харсан нийт өрхийн 40 хувь нь хүүхэдгүй юм байна. Энэ 40 хувь ямар санхүүгийн дэмжлэг авч байгаа вэ?

Улс орнуудын туршлагаас харахад аж ахуйн нэгжүүддээ бодитой дэмжлэг үзүүлж байна. Монгол Улс ямааны ноолуурт 180 тэрбум төгрөг өгдөг юм байна. Ядарсан иргэддээ өгье гэсэн бэлэн санаачилга гарч байхад яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Энэ ямар бодлого юм бэ?

Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай гэж хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Энэ хууль амьдралд хэрэгжиж байна уу. Зарим журам нь одоо хүртэл батлагдаагүй явж байх юм. Хууль гаргаад байдаг зарим нь яагаад хэрэгжихгүй байна вэ. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд салбар хооронд хүндрэл юу байна гэх зэргээр шүүмжилсэн юм. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)