Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

АН: Эрх баригч МАН-ын " БҮТЭЛГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД" - ыг нэрлэв

АНДЛАЛЫН ХӨШӨӨ бол МАН-ын БҮТЭЛГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН мөсөн уулын зөвхөн орой нь. Өнөөдөр АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир тэргүүтэй залуус цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэд “Сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй Андлалын хөшөөг буулгасан асуудлыг энэ бол МАН-ын БҮТЭЛГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН зөвхөн нэг нь юм. Зүйрлээд хэлбэл мөсөн уулын орой нь энэ. МАН засагласан сүүлийн 5 жилд ач холбогдолгүй, зураг төсөвгүй, баригдсан ч ашиглалтгүй байгаа, олон он дамжуулж төсөвт өртгийг нь нэмэгдүүлсэн маш олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд байна.

Тухайлбал: Дарханы зам, Замын цагдаагийн гүүр, Газрын тосны үйлдвэр, Цэвэрлэх байгууламж зэрэг олон бүтээн байгуулалтад улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн 6.5 их наяд төгрөгийг зарцуулчихаад байна. Энэ бол манай улсын 1 жилийн улсын төсвийн 50%тай дүйцэхүүц мөнгө. Өнөөдөр нүдэнд үзэгдэхгүй байгаа ч хожмоо ил болох, мянга мянган АНДЛАЛЫН ХӨШӨӨ шиг асуудлууд бий гээд түүний заримаас дурдлаа.

•Үүний нэг нь алдарт ДАРХАНЫ ЗАМ. Азийн хөгжлийн банк /АХБ/ болон Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕБСХБ/ гэсэн 2 том банкны 220 сая америк доллар буюу өнөөдрийн ханшаар 630 тэрбумын зээлээр баригдаж буй дээрх замын ажлын явц хэт удаан, ахиц бага байна. Ажлын ямарч төлөвлөлтгүй, сонгуулийн шоу болгон эхлүүлсэн энэ ажлаас үүдэн хэдэн зуун хүний эрдэнэт амь эрсдэж, хэдэн мянган зам тээврийн осол гарч, олон мянган хүн машин техник, эд хөрөнгөөрөө хохирч, мянга мянган үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид тооцоолж баршгүй хохирол амсаад байна. •42,4 сая америк доллар буюу өнөөгийн ханшаар 120,7 тэрбум төгрөгийн зээлээр баригдаж буй 477 метр урт Замын цагдаагийн баруун талын ШИНЭ ГҮҮР. Тэмдэг тэмдэглэгээгүй, ус зайлуулах системгүй, зарим уулзварыг өнөөг хүртэл нээгээгүй, гэрэлтгүүлэггүй, явган хүний замгүй, эргэх уулзварууд нь тодорхойгүй уг гүүр, замыг хэзээ анх үзүүлсэн зураг шигээ болгох нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Аль эсвэл МУ-ын зам, гүүрийн стандарт ийм хагас, дутуу байхаар шинэчлэгдчихсэн юм уу ч гэдгийг тэд сануулж байна.

•Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар зогсохгүй нийслэлийн ХО-аар хийгдсэн нэжгээд ажлууд асуудалтай байгаа. Олны мэдэх 3,2 тэрбумын төсөвт өртөгтэй төв талбайн усан оргилуур болон хотын захиргааны шинэ байрны талаар мэдээлэл өгөв. 97 тэрбумаар барьсан байраа 1 жил ашиглалгүйгээр түгжсэнийг гайхаж байна. Энэ барилгаар төсөөлөхөд манай улс барилга барьчихаад хараад суух хэмжээний мөнгөтэй улс болоо юу? эсвэл хэрэгцээгүй, ашиглах боломжгүй байр барьж “мөнгө угаасан” уу? гэв. Мөн 36,5 сая америк доллар буюу өнөөгийн ханшаар 104 тэрбум төгрөгийн зээлээр баригдаж буй Налайхын зам зэргийг хэзээ бүрэн дуусгахыг эрх баригчдаас мөн асуулаа.

•Энэ мэт бүтээн байгуулалтаар халхавчлан төсвийн мөнгө, гадаад зээл тусламжийг үргүй зарцуулж сонгуульд шоуддаг, тендер нэрээр “мөнгө угаадаг” байсан бол сүүлдээ зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүйгээр томоохон ажлуудыг эхлүүлэх болсныг сануулав. Энэ жагсаалтын эхэнд өнөө хүртэл ТЭЗҮ нь эцэслэгдээгүй, ямар түүхий эд ашиглаж, жилд хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэдэн төгрөгөөр колонкуудад зарагдах нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа 1,2 тэрбум доллар буюу 3,4 их наядын өртөгтэй барьж буй Газрын тосны үйлдвэрийг нэрлэв. Сонгууль болохоор л барьж буй дүр үзүүлдэг уг үйлдвэрийн төсөл магадгүй 10 жилийн дараа МАН-ын БҮТЭЛГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТын бас нэгэн жишээ болж, музей хэвээр ашиглах, аль эсвэл өнөөгийн Андлалын хөшөө шиг буцаан нураах 2-ын аль нэг шийдэлд хүрэх ирээдүй хүлээж болохыг тодотгов.

•Эрх баригч МАН-ынхан Өнгөрсөн 7 хоногт зураг төсөлгүй, ТЭЗҮ-гүй, төсөвт өртгийг нарийвчлаагүй төмөр замын ажлыг эхэлснийг дуулгалаа. Богд Ханы төмөр зам нэрт уг бүтээн байгуулалтын бүх зүйлс бүрхэг байгаа ч шав тавин шоудаж буйг нь гайхаж байгаагаа илэрхийллээ. Зураг төсөлгүй, үр ашиггүй, үрэлгэн бүтээн байгуулалтуудыг хийж, түүгээрээ мөнгө угаан сонгуулийнхаа мөнгө, шоуг хийгээд сурчихсан эрх баригчдын энэ мэт бүтэлгүй бүтээн байгуулалтуудын мөсөн уулыг хэзээ мөдгүй Монгол улс мөргөн унахад бэлэн байгааг тэд сануулж байна. Нэг удаа ингээд сануулах биш энд дурдсан хийгээд дурдаагүй олон ажлуудын явц, асуудлыг хойноос нь нэхэн сурвалжлан, олон нийтэд хүргэж, үр ашгийг нь нэмэгдүүлэхийн төлөө, түмний татварын мөнгийг үр ашигтай зарцуулахын төлөө цаашид тууштай ажиллана гэдгээ АН-ынхан мэдэгдлээ. Мөн эрх баригч МАН-ыг дуусдаггүй, жил бүр төсөвт өртөг нь нэмэгддэг БҮТЭЛГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТуудаа даруй дуусгахыг тэд шаардав.

АНДЛАЛЫН ХӨШӨӨ бол МАН-ын БҮТЭЛГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН мөсөн уулын зөвхөн орой нь. Өнөөдөр АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир, Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, Нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр нар хэвлэлийн хурал хийж МАН 6.5 их наяд төгрөгийн БҮТЭЛГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТыг нэрлэж, ард түмэнд сануулж, хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдлээ. МАН засагласан сүүлийн 5 жилд ач холбогдолгүй, зураг төсөвгүй, баригдсан ч ашиглалтгүй байгаа, олон он дамжуулж төсөвт өртгийг нь нэмэгдүүлсэн маш олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд байна.

Тухайлбал: Дарханы зам, Замын цагдаагийн гүүр, Газрын тосны үйлдвэр, Цэвэрлэх байгууламж зэрэг олон бүтээн байгуулалтад улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн 6.5 их наяд төгрөгийг зарцуулчихаад байна. Энэ бол манай улсын 1 жилийн улсын төсвийн 50%тай дүйцэхүйц мөнгө. Өнөөдөр нүдэнд үзэгдэхгүй байгаа ч хожмоо ил болох, мянга мянган АНДЛАЛЫН ХӨШӨӨ шиг асуудлууд бий. МАН, эрх баригчдад эрх мэдэл дутаагүй. Нэгэнтээ “шүдгүй арслан” гэж өөрсдийгөө өрөвдүүлж байсан тэд өнөөдөр төрийн бүх эрх мэдлийг атгаж сууна. Таван он дамжин эрх барьж буй тэдний эхлүүлсэн бүтэлтэй, бүтэлгүй олон ажлууд иргэд, бизнес эрхлэгчдийн ажил амьдралд саад тушаа, хэдэн саяар тоологдох хохирлыг амсуулаад байгаа нь нууц биш.
 

Улаанбаатар-Дарханы зам: Ажлын ямарч төлөвлөлтгүй, сонгуулийн шоу болгон эхлүүлсэн энэ ажлаас үүдэн хэдэн зуун хүний эрдэнэт амь эрсдэж, хэдэн мянган зам тээврийн осол гарч, олон мянган хүн машин техник, эд хөрөнгөөрөө хохирч, мянга мянган үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид тооцоолж баршгүй хохирол амсаад байна.
 

Шинэ гүүр буюу Олимпийн гүүр: 42,4 сая америк доллар буюу өнөөгийн ханшаар 120,7 тэрбум төгрөгийн зээлээр баригдаж буй 477 метр урт ШИНЭ ГҮҮР. Тэмдэг тэмдэглэгээгүй, ус зайлуулах системгүй, зарим уулзварыг өнөөг хүртэл нээгээгүй, гэрэлтгүүлэггүй, явган хүний замгүй, эргэх уулзварууд нь тодорхойгүй уг гүүр хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй. Цэвэрлэх байгууламж: 711 тэрбумын өртөгтэй энэ байгууламжийн ажил хэзээ дуусах нь бас л тодорхойгүй.

Газрын тосны үйлдвэр: 3.1 их наяд төгрөгийн өртгөөр баригдаж буй уг үйлдвэр 2023 онд ашиглалтанд орно гэх боловч өнөө хүртэл ТЭЗҮ нь эцэслэгдээгүй, ямар түүхий эд ашиглаж, жилд хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэдэн төгрөгөөр ШТС-аар зарагдах нь ч өнөөг хүртэл тодорхойгүй.
МАН-ын БҮТЭЛГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДын МӨСӨН УУЛЫГ хэзээ мөдгүй Монгол улс мөргөн унахад бэлэн байгааг АН-аас сануулж, энд дурдсан хийгээд дурдаагүй олон ажлуудын явц, асуудлыг хойноос нь нэхэн сурвалжлан, олон нийтэд хүргэхээ мэдэгдэж байна. Мөн эрх баригч МАН-ыг дуусдаггүй, жил бүр төсөвт өртөг нь нэмэгддэг БҮТЭЛГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТуудаа даруй дуусгахыг шаардав.

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [122.201.24.127] 2021/09/01
MAH-c юу ч хүлээх хэрэггүй. Угаасаа гятадуудтайгаа нийлж аваад өөрсдөө баяждаг гарууд ш дээ